Unlock Podcast

  • Author: Vários
  • Narrator: Vários
  • Publisher: Podcast
  • Duration: 219:32:15
  • More information

Informações:

Synopsis

UNLOCK Mongol Podcast :

Episodes

  • #62 Leadership the Eleanor Roosevelt Way

    29/06/2019 Duration: 01h01min

    #62 Leadership the Eleanor Roosevelt Leadership by Robin Gerber Энэ удаагийн дугаартаа бид АНУ-н тэргүүн хатагтай асан, НҮБ-т Хүний Эрхийн Тунхаглалыг гардан боловсруулж байсан алдарт Eleanor Roosevelt-н тухай гайхалтай номыг уншиж танилцуулж байна. Яагаад Эленор Рүзвелт нь жирийн нэгэн тэргүүн хатагтай биш Дэлхийн тэргүүн хатагтай гэж нэрлэгдэх болсон, 100 жил өнгөрсөн ч хүмүүс түүнийг марталгүй дурсдаг талаар энэхүү дугаараас сонсох болно. Монгол хэлнээ орчуулагдсан уг номыг сонсогчид маань Ауруг Паблишингийн 99884358 утасруу залгаж 10% хөнгөлөлттэйгөөр үнэгүй хүргүүлж авч унших боломжтой.

  • #61 The 5 love languages

    15/06/2019 Duration: 01h04min

    Энэ удаа "The 5 love languages" буюу "Хайрын таван хэл" номыг Live Event дээр амласныхаа дагуу та бүхэндээ хүргэж байна. 25 жилийн ѳмнѳ хэвлэгдсэнээсээ хойш олон сая гэр бүл, хосуудын амьдрал, хайрт эерэг нѳлѳѳг авчирсан уг номонд хэрхэн хайраа илэрхийлэх болон хайрыг хүлээн авах, түүний тулд 5 тѳрлийн хайрын хэлийг тайлбарласан болно. Ѳѳрийнхѳѳ болон хайртай хүнийхээ хайрын хэлийг илүү сайн таниж мэдэхийн тулд доорх онлайн асуултанд хариулах боломжтой. https://www.5lovelanguages.com/

  • #60 Unlock Podcast LIVE EVENT in Ulaanbaatar

    01/06/2019 Duration: 01h53min

    #60 Live Event in UB 2 жилийн босгон дээрээ бид сонсогчидтойгоо нэгэн үдшийг дурсамж дүүрэн өнгөрүүлж түүнийгээ дугаар болгон хүргэхийг хичээлээ. Техникийн шаардлага сайн хангаагүй бичлэг болжээ. Та бүхнээсээ хүлцэл өчье. Цаг зав гарган хүрэлцэн ирсэн сонсогчиддоо маш их баярлалаа. Зурагнуудаа дараах линкээс татаж аваарай: https://photos.app.goo.gl/LwLD8Mf2tEdq7BFd6

  • #59 Getting To Yes

    18/05/2019 Duration: 01h05min

    #59 Getting To Yes by Roger Fisher and William Ury Ээлжит дугаараараа бид 30-аад жилийн турш үнэ цэнээ алдалгүй, зөвшил, хэлэлцэлийн алтан дүрэм гэж нэрлэгдэж ирсэн “Getting to Yes” хэмээх "The Harvard Negotiation Project"-s анх төрөн гарсан бүтээлийг хүргэж байна. Ярих зөвшилцөх шаардлагатай өдөр тутмын олон асуудлуудад хэрхэн нөгөө талтайгаа харилцаагаа муутгалгүйгээр, аль алиндаа ашигтай байдлаар тохиролцоонд хүрэх вэ гэдэг асуултын хариултыг та энэ номноос олж авах болно.

  • #58 Sprint

    04/05/2019 Duration: 53min

    #58 Sprint by Jake Knapp Ээлжит дугаараар бид New York Times болон Wall Street Journal-ийн 2016 оны бэстселлер Sprint номыг танилцуулж байна. Байгууллагын том болон жижиг асуудлын оновчтой шийдлийг хэрхэн 5-хан хоногийн дотор гаргаж, загвар шийдлээ хэрэглэгч дээр турших вэ гэдэг энэхүү Design Sprint арга нь өдгөө Google, Uber, Slack, Lego зэрэг Дэлхийн томоохон компаниудын хувь заяаг өөрчилсөөр ирсэн юм. Танай байгууллага ч бас асуудлаа яриад, хуралдаад шинэ санаа гарахгүй, гаргасан шийдэл нь хэрэгжихгүй байгаа бол энэ аргачлалыг хэрэглээд үзэхийг зөвлөе. Design Sprint video: https://www.youtube.com/watch?v=AuktI4lBj6M

  • #57 Goodbye, things

    20/04/2019 Duration: 01h02min

    #57: Goodbye, Things: The New Japanese Minimalism Сонсогч та бүхэндээ энэ удаа “Goodbye, Things: The New Japanese Minimalism” хэмээх олны дунд хүлээлт нэлээд үүсгэж байсан гайхалтай бүтээлийг танилцуулж байна. 35 настай энгийн нэгэн Япон залуу Fumio Sasaki минимализмыг ойлгож амьдралдаа хэрэгжүүлж чадсанаар хэрхэн өөрийн амьдралын хэв маяг, мөн түүнчлэн өөрийгөө эерэгээр өөрчилж чадсанаа энэхүү номоороо дэлгэрэнгүй бичжээ. Минимализмыг сонирхож байгаа хүн бүрийн ширээний ном байх ёстой энэхүү ном маань Монгол хэл дээр орчуулагдан худаалдаалагдаж байгаа бөгөөд сонсогч та бүхэндээ тусгайлан 10% хөнгөлөлт, мөн хот дотор үнэгүй хүргүүлэхээр ярьж тохирсон байгаа. Энэхүү дугаараа сонсон хаанаас энэ урамшуулалаа авч болохыг олж сонсоорой.

  • #56 How to teach your baby to read

    06/04/2019 Duration: 54min

    #56 How to teach your baby to read Хүүхэд 0-5 насандаа хамгийн хурдан уншиж сурдаг гэдэгт та итгэх үү. Ээлжит дугаараараа бид зочин Ундрааг урьж, "Бага насны хүүхдэдээ хэрхэн уншихыг заах вэ?" хэмээх сонирхолтой номны талаар хэлэлцлээ. Хэдхэн жилийн өмнө 4 насандаа 8 хэлээр ярьж олныг шуугиулж байсан Орос охиныг чухам энэхүү номны зохиогч Глэнн Доманы үүсгэн байгуулсан институтын аргачлалаар дасгалжуулсан бөгөөд уг институт нь жирийн хүүхдийг гоц авьяастан болгодгоороо алдартай. Зочин маань уг институтын эцэг эхчүүдийн сургалтанд Монголоос анх удаа оролцож байсан нэгэн бөгөөд бага насны хүүхдийн боловсролд зориулсан "Монгол гэр сургалт" пэйжээрээ дамжуулан сурсан мэдсэнээ эцэг эхчүүдэд хуваалцдаг аж.

  • #55 When Breath Becomes Air

    23/03/2019 Duration: 57min

    # 55 дах дугаартаа When Breath Becomes Air буюу "Амьсгал агаар болох мөчид" номыг хүргэж байна. Идэр залуухан 36-хан насандаа уушигны хорт хавдарын улмаас өөд болсон мэдрэлийн мэс засалч, эмч, зохиолч Paul Kalanithi-ийн бичсэн энэхүү ном нь 2016 онд өөрийг нь таалал төгссөнөөс хойш хэвлэгдэн гарж, 39 хэл дээр орчуулагдан гаржээ. Түүний амьдралынхаа сүүлийн мөчүүдэд бичсэн энэхүү ном нь үхэлтэй нүүр тулгарсан үе дэх амьдралын утга учир, амьдрах өдөр нь тоотой цөөхөн болоход яагаад, юуны төлөө амьдрах вэ гэх зэрэг философийн гүнзгий асуултанд эмч болон өвчтөн хүний өнцөгөөс хариулж дэлхий даяар олон сая уншигчидын сэтгэлийн утсыг хөнджээ.

  • #54 Intelligent Investor

    09/03/2019 Duration: 54min

    #54 Intelligent Investor by Benjamin Graham Ээлжит дугаараараа бид хэвлэгдсэн цагаасаа хойш 60 гаруй жилийн турш хувьцааны хөрөнгө оруулалтын библь хэмээн нэрлэгдэж ирсэн "Ухаалаг хөрөнгө оруулагч" номыг танилцуулж байна. Хувьцааны хөрөнгө оруулалтын эцэг хэмээн нэрлэгддэг Бенжамин Граэмийн бичсэн уг номноос та Варен Бафет зэрэг өнөө цагийн алдарт хөрөнгө оруулагчид ямар зарчмыг баримталж тогтвортой ашигтай ажиллаж ирснийг ойлгох болно. Уг номыг эх хэл дээрээ авч уншихыг хүссэн Unlock сонсогчдод www.internom.mn сайтаас 10% хямдралыг бэлэглэсэн тул энэ дугаараас нууц үгийг олж сонсоорой.

  • #53 Zero to One

    23/02/2019 Duration: 01h13min

    53 дахь дугаартаа зочин Дэнар(Дэлгэрнаран) -тай хамтдаа Тэгээс Нэг рүү тэмүүлэх нь (Zero to One) номыг хүргэж байна. Paypal-н үүсгэн байгуулагчдын нэг, хөрөнгө оруулагч (Facebook-н хамгийн эхний хөрөнгө оруулагчдын нэг гэдгээрээ мөн алдартай) Peter Thiel-н бичсэн энэхүү ном нь гарааны бизнесийн тухай "сонгодог ном" билээ. 2012 онд Станфордийн их сургууль дээрх лекц нь хураангуйлагдан энэхүү алдарт ном болж 2014 онд хэвлэгдэн гарсан юм. Подкастын төгсгөлд Дэнарын ном хурдан унших арга барил, мөн түүнтэй хэрхэн холбогдох тухай сонсох болно.

  • #52 Creativity Inc.

    09/02/2019 Duration: 54min

    #52 Creativity Inc. by Edwin Catmull Ээлжит дугаараараа бид бүтээлч санаа, гайхамшигт түүх, сэтгэл хөдлөлийн эх ундарга болсон хүүхэлдэйн киноны Pixar компаний үүсгэн байгуулагч Edwin Catmull-ын бичсэн Бүтээлч номыг тоймлон хүргэж байна. 20 жилийн хугацаанд, Pixar нь Toy Story, Wall E, Monsters, Inc., Finding Nemo, The Incredibles, Up, Coco, Inside Out зэрэг Box Office-ийн рекордыг олон удаа эвдсэн, 30 гаруй Оскарын шагнал цуглуулсан кинонуудаараа анимэйшн ертөнцийн өнгийг тодорхойлсоор ирсэн юм. Энэхүү номондоо зохиогч Пиксарын амжилтыг хэрхэн бий болгож өдийг хүртэл тууштай хадгалсаар ирсэн арга техникээ хуваалцахаас гадна, бүтээлч хувь хүн, лидер байхад юун дээр анхаарвал зохихыг олон талаас нь тайлбарласнаараа онцлог бүтээл болжээ. Уг ном нь өнгөрсөн жил монгол хэлээр орчуулагдсан бөгөөд, Unlock сонсогчдод 30% хямдралтай үнээр худалдан авах боломжийг олгосон United Business Publishing-ийн хамт олонд баярлалаа. Худалдан авах хаяг: Төв номын чанх хойд талд, Чандмань төв (Eagle TV-ийн байр) 401 тоот

  • #51 The Power of Moments

    26/01/2019 Duration: 01h54s

    #51 The Power of Moments by Chip Heath and Dan Heath 51 дэх дугаараараа Made to stick, Switch зэрэг номоороо New York Times-н шилдэг номын жагсаалтыг тэргүүлж байсан Chip Heath, Dan Heath нарын хамгийн сүүлийн бүтээл болох The Power of Moments номыг хүргэж байна. Энэхүү номонд яагаад зарим үйл явдал, мөч хором нь бидний амьдрал асар том нөлөө үзүүлдэг болон тэрхүү чухал мөч хоромыг хэрхэн бид өөрсдөө бий болгох боломжтой тухайг амьдралд ойрхон олон сонирхолтой жишээгээр тайлбарлах болно.

  • #50 Battle Hymn of the Tiger Mother

    12/01/2019 Duration: 55min

    #50 Battle Hymn of the Tiger Mother by Amy Chua Шинэ оныхоо эхний дугаараараа бид зочин Маякаг урьж Ази гэр бүлийн хүүхэд хүмүүжлийн талаар хамгийн сонирхолтой, сургамжтай номын нэг "Battle Hymn of the Tiger Mother" номыг тоймлон хүргэж байна. Yale Law School-ийн хуулийн профессор болох зохиогч нь энэ номондоо 2 охиноо багаас нь хичээл сурлага, хөгжмийн онцгой авьяастай болгон өсгөн хүмүүжүүлэхдээ ямар арга барилаар хэрхэн хөдөлмөрлөж ирсэн болоод өөрийн амжилт, алдаа дутагдалтай талыг шударгаар өгүүлж чадсанаараа Дэлхийн сая сая уншигчдаас шүүмж болон магтаалыг харамгүй хүртсэн ажээ. Энэ ном бол хүүхдийнхээ нөөц боломжинд итгэдэг, том мөрөөдөлтэй эцэг эх бүрийн унших ёстой номын нэг юм.

  • #49 21 Lessons for the 21st Century

    29/12/2018 Duration: 01h12min

    #49 21 Lessons for the 21st Century by Yuval Noah Harari Энэ оны сүүлийн дугаараараа бид 2018 онд гарсан шилдэг номнуудын нэг 21 Lessons for the 21st Century номыг тоймлон хүргэж байна. Глобал бэстсэллэр Sapiens, Homo Deus номнуудаар хэдийн олны танил болсон түүхийн профессор Yuval Noah Harari-гийн бичсэн уг ном нь яг одоо 21-р зуунд бидний өмнө тулгараад буй технологийн хэт хурдацтай хөгжил, терроризм, экологийн сүйрэл гэх мэт бүхий л томоохон асуудалд хэрхэн хандах хэрэгтэй, юуг санаж явбал тустайг 21 сургамжаар дамжуулан зөвлөжээ. Шинэ оны босгон дээр өдөр тутмын завгүй амьдралаасаа түр амсхийгээд өнөөгийн ертөнцийг, өөрсдийн ирээдүйгээ томоор эргэцүүлэх ховорхон боломжийг битгий алдаарай.

  • #48 Becoming

    15/12/2018 Duration: 01h09min

    #48 Becoming by Michelle Obama Ээлжит дугаараараа бид сонсогчдынхоо хүсэлтээр, 2018 оны 11 сард хэвлэгдсэн цагаасаа дөнгөж сарын дотор 3 сая хувь буюу энэ онд гарсан аль ч номноос илүү борлогдоод буй Америкийн 44дэх тэргүүн хатагтай Michelle Obama-гийн бичсэн Becoming номыг тоймлон хүргэж байна. Мишэл болон Барак Обамаг хувь хүний талаас нь дүрсэлж чадсан, Америкийн анхны өнгөт арьстан тэргүүн гэр бүл болох амаргүй замыг хэрхэн туулж ирсэн талаар өгүүлэх энэ бүтээл яах аргагүй улс төрийн намтрууд дундаа шилдэгт тооцогдох бүтээл болжээ. Удахгүй 2019 оны 3 сард Монгол хэлээр орчуулагдан хэвлэгдэх төлөвтэй байгаа энэ номыг заавал олж уншихыг зөвлөе.

  • #47 A River in Darkness

    01/12/2018 Duration: 01h09min

    #47 A River in the Darkness by Masaji Ishikawa Масажи Ишикава Япон улсад төрсөн боловч Солонгос аавынхаа шийдвэрээр 1960 онд Хойд Солонгос улсад аав, ээж болон дүү нарын хамт анх хөл тавьжээ. Дэлхий дээрх диваажин хэмээн итгэн ирсэн Хойд Солонгост дараагийн 36 жилийг хэрхэн хүний санаанд багтамгүй амьдралыг туулж, эцэстээ амь тэмцэн энэхүү улсаас дүрвэн гарч буй хүний сэтгэл эмтрэм гашуун түүхийг Масажи Ишикава энэхүү номондоо нүдэнд харагдтал бичжээ. Ингээд түүний элэг эмтрэм, гашуун түүхийг хүлээн авч сонсоно уу.

  • #46 Red Notice

    17/11/2018 Duration: 01h11min

    #46 Red Notice by Bill Browder Энэ удаагийн дугаараараа бид Оросын төрийн албан хаагчдын авилгал хээл хахуулийг үнэн бодитоор илчилж, тэдний эсрэг олон улсын хууль тогтоомж гаргах хүртэл өргөн хүрээтэй хөдөлгөөн өрнүүлж буй Bill Browder-ийн бичсэн Red Notice номыг хүргэж байна. Bill Browder нь 2005 оныг хүртэл Дэлхийд хамгийн амжилттай хөрөнгө оруулагч сангуудын нэг байсан Hermitage Fund-ийг үүсгэн байгуулагч бөгөөд Оросын олигархууд болон авилгалд идэгдсэн төртэй амжилттай тэмцэж ирснээрээ Путины хамгийн том дайсан гэгдэж, Интерполын Улаан хуудсыг хүртэж явсан нэгэн билээ. Ингээд түүний итгэмээргүй бөгөөд эрэлхэг түүхийг хүлээн авч сонсоно уу.

  • #45 Born A Crime

    03/11/2018 Duration: 01h02min

    #45 Born a Crime by Trevor Noah Энэ удаагийн дугаартаа сүүлийн үед од болж буй залуу stand-up comedian (хошин шогч) Tрэвор Нова-гийн өөрийнхөө Өмнөд Африкт өнгөрүүлсэн хүүхэд насны тухай бичсэн сонирхолтой түүхийг танилцуулж байна. Цагаан арьстнууд хар арьстай хүмүүстэй гэрлэхийг хориглодог байсан цаг үед эрлийз хүүхэд болж мэндэлсэнээрээ төрөлхийн гэмт хэрэгтэн бож хувирсан түүний амьдралаас та арьс өнгөөр ялгаварлах үзлийн тухай, гэр бүлийн хүчирхийллийн тухай эргэцүүлэхээс гадна хүүхдээ өөрөөсөө илүү амьдруулахын төлөө зүтгэх түүний супер ээжийн талаар сонсох болно. Хүнд сэдэв хэрнээ хөнгөн хошин байдлаар бичигдсэн энэ ном Трэворын хошин шог шиг хөгжилтэй мөртлөө сэтгэл хөдөлгөм болж чадсан ажээ.

  • #44 Blink

    20/10/2018 Duration: 01h03min

    #44 Blink by Malcolm Gladwell Энэ удаагийн дугаартаа The New Yorker сонины сэтгүүлч, The Tipping Point, Blink, Outliers гэх мэт олон шилдэг номоороо алдаршсан Malcolm Gladwell-н Blink номыг та бүхэндээ танилцуулж байна. Blink ном нь хувь хүн хэрхэн "бодохгүйгээр бодож" шийдвэр гаргадаг, тэрхүү шийдвэр гаргах процесс нь ердөө л нүд эрмэхийн зуурт хэдхэн секундэд болж өнгөрдөг бөгөөд энэхүү процессийн эерэг ба сөрөг талуудыг маш олон сонирхолтой жишээг ашиглан ойлгомжтойгоор тайлбарласан заавал унших ёстой сонгодог номнуудын нэг юм.

  • #43 Bad Blood

    05/10/2018 Duration: 01h09min

    #43 Bad Blood by John Carreyrou Энэ жил хэвлэгдсэн цагаасаа эхлэн дуулиан тарьж Financial Times болон McKinsey-гийн оны шилдэг номоор шалгараад буй уг номонд хэдхэн жилийн өмнө анагаахын салбарт тэсрэлт хийж буй Startup хэмээн яригдаж байсан Theranos болон түүний залуухан үүсгэн байгуулагч Элизабет Холмс-ын талаар сонирхолтой түүхийг өгүүлдэг. Нэгэн цагт Forbes, Fortune сэтгүүлийн нүүрийг талхалж, Америкийн хамгийн залуу эмэгтэй тэрбумтан, дараагийн Стив Жобс хэмээгдэн алдаршиж байсан Элизабет Холмс гэгч чухам хэн байв, гарааны бизнес нэг буруугаар эргэвэл хүн чанар, ёс зүйг хэрхэн уландаа гишгэж болдгийг, мөн сэтгүүл зүй угтаа бол ямар байх ёстой талаар та энэхүү номноос уншиж (сонсч) танилцаарай.

page 7 from 10