Unlock Podcast

  • Author: Vários
  • Narrator: Vários
  • Publisher: Podcast
  • Duration: 219:32:15
  • More information

Informações:

Synopsis

UNLOCK Mongol Podcast :

Episodes

  • #82 Obesity code

    04/04/2020 Duration: 01h01min

    Ээлжит дугаараа бид 2016 онд гарсан цагаасаа хойш богино хугацаанд олон сая уншигчдаас өндөр үнэлгээ аваад байгаа "Таргалалтын нууц" хэмээх номыг санал болгож байна. Эмч хүний өөрийн олон жилийн судалгаа, туршлага дээр үндэслэн бичсэн уг ном нь танд хүн яагаад таргалж, турдаг талаар шинжлэх ухааны цогц тайлбарыг өгөхөөс гадна жингээ хэрхэн үр дүнтэй хаях талаар зөвлөгөөг ч багтааснаараа онцлог юм.

  • #81 Prosperity paradox

    21/03/2020 Duration: 01h14min

    Энэхүү дугаараараа бид "Innovator''s Dilemma", "How will you measure your life" номнуудаар нь та бүхэнд танилцуулж байсан Харвардын алдарт профессор Клэй Кристэнсэний сүүлийн бүтээл "Prosperity Paradox"-г танилцуулж байна. Хөгжилтэй улс орнуудын гол хөгжлийн хөшүүрэг юу байсан бэ? Ядуурлаас гарахад юу чухал вэ? Авилга яагаад асуудал биш боломж вэ? Дэд бүтцийн хөгжил ядуурлыг арилгах уу? гэх мэт сонирхолтой асуултуудад энэ ном хариулах болно.

  • #80 Beautiful Boy: a father's journey through his son's addiction

    07/03/2020 Duration: 01h04min

    Энэ удаагийн дугаартаа Beautiful Boy буюу хар тамхи, мансууруулах бодисонд донтсон хүүгийнхээ амьдралын тухай аавынх нь бичсэн номыг танилцуулж байна. Хар тамхи, мансууруулах бодисын тухай албан ёсны тоо баримт, статистик байдаг боловч тэр бүр олж сонсдоггүй хувь хүн болон ойр дотны гэр бүлийнх нь амьдралд үзүүлж буй нѳлѳѳг энэхүү номноос олж мэдэх болно. Хар тамхи, мансууруулах бодисын хор нѳлѳѳ, нэгэнт донтсон бол буцаж эрүүл болох боломж байгаа эсэх, яагаад хэн ч хар тамхинд донтох боломжтой вэ гэх мэт олон сэдвийг хѳнджээ.

  • #79 Deep Work: Rules for focused success in a distracted world

    22/02/2020 Duration: 01h10min

    Энэ удаагийн дугаартаа Deep Work номыг хүргэж байна. Ажил, хичээлээ хийхдээ сайн гүн тѳвлѳрч сууж чадахгүй, анхаарал саринаад байгаа бол энэхүү номон дээр гарах Deep Work буюу гүн анхаарал тѳвлѳрүүлэх арга, зѳвлѳмжүүдийг дагаад үзээрэй. Энгийн амьдралд ойр арга зѳвлѳгѳѳг багтаасан энэхүү номноос бид бас Анлокынхоо номуудыг уншихдаа эдгээр аргыг хэрэглэдэг байсныг бас анзаарч мэдэж авлаа.

  • #78 Spillover: Animal Infections and the Next Human Pandemic

    08/02/2020 Duration: 01h18min

    Энэ удаагийн дугаартаа Spillover: Animal Infections and the Next Human Pandemic номыг хүргэж байна. Шинжлэх ухааны салбартаа шилдэг номоор шалгарсан, эрдэмтэдийн хүлээн зѳвшѳѳрсѳн энэхүү ном нь халдварт өвчин хаанаас, яаж хүнд халддаг, ямар судалгаа шинжилгээ явагдаж байдаг зэрэгийг нарийн тоо баримтаар тайлбарладаг. "Zoonosis" гэж амьтанаас хүнд халдварладаг халдварт өвчнийг хэлдэг ба үүнд SARS, Ebola, Hendra, HIV AIDS, Nipah, Bird flu(шувууны томуу) зэрэг вирусын олон аюултай халдварт өвчнүүд багтдаг. Сүүлийн 10 жилд дэгдсэн халдварт өвчнүүдийн 75% нь амьтнаас хүнд халдварласан гэдгийг ДЭМБ-аас тооцоолсон байдаг. Эцэст нь хүмүүс бидний байгаль, экологид үзүүлж буй сөрөг нөлөөлөл нь хор уршигт халдварт өвчин дэгдэх шалтгаан нь байдаг.

  • #77 Catch and kill

    25/01/2020 Duration: 01h08min

    Өнгөрсөн оны сүүлээр гарсан даруйдаа бүхий л томоохон бэстсэллэр номын жагсаалтанд зүй ёсоор орж дуулиан тарьж буй ном бол Pulitzer шагналын эзэн сэтгүүлч Ronan Farrow-ын бичсэн "Catch and Kill" юм. Зохиогч уг номоороо 2017 онд Холливүүдын томоохон продюсер Harvey Weinstein-ы 80 гаруй эмэгтэйд бэлгийн хүчирхийлэл үзүүлж байсан хэргийг хэрхэн илрүүлсэн, хөшигний цаана ямар дарамттай нүүр тулж байснаа нэгд нэгэнгүй бичжээ. Энэ хэргээс үүдэлтэй давалгаалсан эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах #MeToo хөдөлгөөн олон улсыг хамарч, одоо ч Harvey Weinstein-ы шүүх хурал хэрхэн эргэх бол хэмээн олны анхаарлын төвд байгаа юм.

  • #76 When the people speak: Deliberative democracy and public consultation

    12/01/2020 Duration: 01h15min

    Ардчилал гэж юу вэ? Ардчиллын ямар хэв загварууд байдаг вэ? Мөн дэлхийн ихэнхи улсад тархсан ардчилсан систем яагаад өнөөдөр хямралд орж байгаа вэ? Ард олны үзэл бодол, хүсэл эрмэлзэл бодлогын шийдвэр гарахад өнөөдөр хэрхэн нөлөөлж байна вэ? Үүнд Станфордын их сургуулийн алдарт профессор Жеймс Фишкин өөрийн бүтээсэн Зөвлөлдөх Ардчиллын хувилбарыг санал болгож байна.

  • #75 Permanent Record

    28/12/2019 Duration: 01h04min

    2019 оны сүүлийн дугаараараа бид энэ жил гарсан цагаасаа хойш борлуулалтаараа тэргүүлэн дуулиан тарьж буй сонирхолтой номыг сонгож уншлаа. Зохиогч Эдвард Сноүден нь Америкийн Тагнуулын Ерөнхий Газарт IT мэргэжилтнээр ажиллаж улсын хамгийн өндөр зэрэглэлтэй нууц мэдээллүүдтэй харьцаж байсан нэгэн бөгөөд Америкийн төр хэрхэн интернет ашиглаж буй Дэлхийн бүхий л хүний хувийн мэдээллийг хууль бусаар тандаж, бүх үйлдлийг баримтжуулан хадгалж байдаг талаар 2013 онд олон нийтэд ил болгож шүгэл үлээснээсээ хойш эх орондоо хөл тавих эрхгүй болсон юм. Энэхүү намтраас нь та хүний эрх ардчилал, технологийн хөгжилтэй хэрхэн зөрчилдөж буйг, бид дор бүрнээ ямар сонголттой нүүр тулаад буйг эргэцүүлэх болно.

  • #74 Invisible women

    14/12/2019 Duration: 01h06min

    Ээлжит дугаараа бид энэ онд гарсан шилдэг номнуудын нэг Үл үзэгдэгч эмэгтэйчүүд номыг хүргэж байна. Гэр бүл, ажил, олон нийтийн газар, анагаах ухаан гээд амьдралын бүхий л салбарт эмэгтэйчүүд хүйсийн тэгш бус байдалд хэрхэн өртөж байгаа, энэ нь нийгэмд ямар асуудал болж байгааг олон баримттайгаар цэгцтэй дүрсэлж чадсанаараа эмэгтэйчүүд төдийгүй эрчүүдийн нүдийг нээсэн ном хэмээн үнэлэгдээд байгаа юм.

  • #73 The Reason I Jump

    30/11/2019 Duration: 01h07min

    Ээлжит дугаараараа бид 13 настай аутизмтай хүү Наоки Хигашидагийн бичсэн гайхалтай бүтээлийг хүргэж байна. Төрөлхийн тархины эмгэгтэй төрж, бусадтай харилцах, өөрийн биеэ чөлөөтэй удирдах чадвар дутмаг өссөн тэрээр аутизмтай хүмүүсийн дотоод ертөнцийг уг номоороо энгийн бөгөөд гүн гүнзгийгээр илэрхийлж чадсанаараа Дэлхийн 30 гаруй орны сая сая уншигчдын сэтгэлийг хөдөлгөж чадсан ажээ.

  • #72 Influence

    16/11/2019 Duration: 01h04min

    #72 Influence by UNLOCK Podcast

  • #71 Unnatural causes

    02/11/2019 Duration: 01h22min

    Энэ удаагийн дугаараараа бид Английн томоохон шүүх эмнэлгийн задлан шинжээч эмч Ричард Шепердийн бичсэн "Зуурдын шалтгаанууд" номыг танилцуулж байна. Дэлхийн томоохон гэмт хэргүүд, ослоос эхлээд нийт 23000 орчим хүн дээр задлан шинжээчээр ажиллахдаа эмч уг номоороо задлан шинжилгээ нь хүний үхлийн шалтгааныг тогтоож гэмт хэргийг илрүүлээд зогсохгүй, эрүүл мэнд, хууль тогтоомж, нийгмийн томоохон асуудлуудыг шийдэхэд томоохон хувь нэмэр оруулдаг салбар болохыг тайлбарласан юм.

  • #70 Brief answers to the big questions

    19/10/2019 Duration: 01h06min

    Ээлжит дугаараараа бид 20-р зууны алдарт онолын физикч, одон орны суут эрдэмтэн Стивен Ховкины амьдралынхаа сүүлийн өдрүүддээ бичиж хүн төрөлхтөнд бэлэг болгон үлдээсэн "Том асуултуудад өгөх товч хариултууд" номыг танилцуулж байгаадаа баяртай байна. Хэрэв та ертөнц хэрхэн үүссэн, харь гаригийн хүн гэж байдаг эсэх, цаг хугацааны аялал боломжтой эсэх, хар нүх гэж юу вэ, дэлхий хэзээ сөнөх вэ зэрэг сонирхолтой асуултуудад хамгийн энгийнээр шинжлэх ухааны үндэслэлтэй хариулт авахыг хүсвэл энэ таны заавал сонсох номны нэг байх болно.

  • #69 Why We Sleep

    05/10/2019 Duration: 01h09min

    Энэ удаагийн дугаартаа Why We Sleep буюу "Бид яагаад унтдаг вэ" номыг танилцуулж байна. Нойрсохуйн шинжлэх ухааны эрдэмдэн Matthew Walker-н бичсэн энэхүү номноос нойрсох буюу унтах гэж юу болох, бид яагаад унтдаг бa яагаад зүүдэлдэг болох, орчин үеийн нийгэмийн нойрны талаарх хандлага, нойргүйтэл бол түүний эсрэг арга хэмжээ гэх мэт хүн бүрт зайлшгүй мэдвэл зохих сэдвийг тайлбарласан болно.

  • #68 Into Thin Air

    21/09/2019 Duration: 01h10min

    Энэ удаагийн шилдэг номоороо бид Дэлхийн ноён оргил Эверестэд хамгийн олон уулчин амь эрсэдсэн жилүүдийн нэг гэгддэг 1996 оны үйл явдлыг танилцуулж байна. Зохиогч нь уг экспедицд оролцож, аймшигт зүйлсийг нүдээр үзсэн хүний хувьд Эверестэд авирах бодит амьдрал дээр ямар байдгийг олон нийтэд өгүүлэхийг хүсчээ. Ууланд авирах зэрэг хүч сорьсон спортод дуртай бол таны заавал сонсох номны нэг.

  • #67 Ego is the enemy

    07/09/2019 Duration: 01h40s

    Энэ удаагийн дугаараараа бид "Иго бол таны дайсан" хэмээх 2016 оны бэстселлер номыг танилцуулж байна. Амжилтанд хүрэхэд чинь саад болдог алдаа гаргахад чинь улам дээр чинь дэвсэлдэг иго гэгч чухам юу вэ, түүний шинж тэмдэг хэрхэн илэрдэг вэ, мөн игоноосоо ангижирч эрүүл тайван амьдрахын тулд аугаа хүмүүс ямар арга хэрэглэдэг талаар та энэ номноос суралцах болно. Зохиогчийн хэлснээр таны амьдралдаа уншсан хамгийн чухал номнуудын нэг болно гэдэгт бид итгэлтэй байна.

  • #66 Quiet

    24/08/2019 Duration: 01h02min

    Энэ удаагийн дугаартаа хэзээ ч чимээгүй болохгүй одоогийн нийгэм дэх Интроверт буюу дотогшоогоо чиглэсэн гэгдэх хүмүүсийн давуу тал, хүчийг тайлбарласан "Quiet" by Susan Cain номыг хүргэж байна. 2012 онд анх хэвлэгдэн гарсанаасаа хойш 4 жилийн турш Нью-Иорк таймсын шилдэг номоор шалгарсан, TedTalk дээрх яриа нь хамгийн олон үзсэн ярианаас гадна, тэрхүү яриа нь Bill Gates-н хамгийн дуртай ярианы нэг аж. Энэхүү номноос интроверт хүмүүсийн онцлог, давуу тал, интроверт хүмүүс болон хүүхэдтэйгээ харилцах харилцаа гэх мэт олон сонирхолтой баримтыг олж мэдэх болно.

  • #65 Grit

    10/08/2019 Duration: 01h04min

    #65 Grit by Angela Duckworth Энэ удаагийн дугаараараа бид сэтгэлзүйн шинжлэх ухаан, боловсролын салбарт томоохон сэдэв болж чадсан Grit буюу шургуу, хөдөлмөрч, тууштай зан чанарын тухай өгүүлэх 2016 оны бэстселлер номыг танилцуулж байна. Сэтгэл судлалын профессор Анжела Дукворт нь 10 гаруй жилийн судалгааныхаа үр дүнд энэхүү номоороо дамжуулж "Xүн амжилтанд хүрэхэд төрөлх авьяасаас илүү шургуу, хөдөлмөрч, тууштай зан чанар чухал" гэдгийг олон талаас нь батлан харуулжээ. Шургуу хөдөлмөрч занг өөрт болон үр хүүхэддээ төлөвшүүлэхэд сонирхол, хичээл сургуулилт, зорилго, өөрт итгэх итгэл гэсэн 4 зүйлд анхаарах хэрэгтэй ажээ.

  • #64 Why nations fail

    27/07/2019 Duration: 01h08min

    Энэ удаагийн дугаараар та бүхэндээ дэлхийд данстай эдийн засагчид болох Harvard-ын (одоо University of Chicago) James Robison болон MIT-ийн Daren Аcemoglu нарын хамтын бүтээл "Why nations fail" буюу "Улс үндэстний уналт доройтлын шалтгаан" хэмээх бестселлэр алдарт бүтээлийг хүргэж байна. Сүүлийн 400 гаруй жилийн улс үндэстний хөгжлийн түүхийг үндэслэн дэвшүүлсэн тэдний онолоор өнөөгийн улс үндэстнүүдийн хөгжсөн, хөгжөөгүй гол шалтгаан бол тухайн улсын төрийн болон эдийн засгийн инстүүц хэмээн маш олон орны жишээ аван тайлбарласан байдаг. Энэхүү ном танд нэгийг бодогдуулж, манай улсын цаашдын хөгжилд зайлшгүй шаардлатгай хүчин зүйлсийн талаар ойлголт өгнө гэдэгт итгэлтэй байна.

  • #63 Leaders eat last

    13/07/2019 Duration: 01h05min

    #63 "Leaders eat last" by Simon Sinek Энэ удаагийн дугаартаа бид Cаймон Синекийн 2014 онд бичсэн New York Times-ийн бестселлэр “Leaders eat last” хэмээх манлайлалын талаарх гайхалтай бүтээлийг хүргэж байна. Эндорфин, допамин, окситосин, серотинен хэмээх биднээс ялгардаг бодис бид бүхний аливаа зорисондоо хүрэхэд, бусдад туслахад, бусдыг хайрлахад гол нөлөө үзүүлдэг болохыг та мэдэх үү? Манлайлал гэдэг бол баг хамт олоноороо хамтарч, нэг нэгнээ дэмжих “аюулгүйн тойрог” үүсгэн бий болгохоос эхэлнэ. Зяа ингээд та бүхэн энэхүү бас нэгэн шинэлэг номын дугаараа хүлээн авч сонсоно уу!

page 6 from 10