Synopsis
UNLOCK Mongol Podcast :
Episodes
-
#42 Power Of Now
22/09/2018 Duration: 58min#42 Power of Now Бид энэ удаагийн дугаартаа зочин Саранг урьж "Power of Now" буюу "Одоо цагийн Хүч" номыг та бүхэндээ хүргэж байна. Анх 1997 онд хэвлэгдэн гарсанаасаа хойш Дэлхийн Шилдэг номын жагсаалтанд удаа дараалан бичигдэж, нийтдээ 33 хэл дээр орчуулагдан олон сая хүний амьдралд томоохон өөрчлөлтүүдийг авчирсаар ирсэн ном юм. Энэхүү ном нь жинхэнэ би гэж хэн болох, тэрхүү би-д хэрхэн хүрэх, оюун санаа болон эго, түүнээс яагаад ангижрах хэрэгтэй гэх мэт бидний жинхэнэ мөн чанарын тухай чухал бөгөөд ярьвигтай сэдвийг хөндөн өгүүлэх болно. Мөн, зохиогч Экхарт Толл гуайн ярилцлагын доорх линкээр орж үзэх боломжтой.
-
#41 Factfulness
08/09/2018 Duration: 01h03min#41 Factfulness by Hans Rosling Ээлжит дугаараараа бид энэ онд хэвлэгдсэн цагаасаа эхлэн Бил Гэйтс, Барак Обама зэрэг эрхмүүдийн сайшаалыг хүртэж, New York Times-aac эхлээд бүхий л бизнесийн сэтгүүлүүдийн шилдэг баримтат номын жагсаалд бичигдэж буй Factfulness номыг хүргэж байна. Бид яагаад дэлхий ертөнцийн талаар буруу ташаа ойлголттой байдаг вэ? Өндөр боловсролтой байна гэдэг хангалтгүй аж. Нэрт статистикч, илтгэгч, эмч, эрдэмтэн Hans Rosling амьдралынхаа сүүлийн өдрүүдэд бичсэн уг ном нь олон сая хүмүүст ертөнцийг үзэх баримтат, зөв үзлийг төлөвшүүлэхэд тусалж байгаа билээ.
-
#40 - Unlock Podcast Live Event with Degi and Nagi
25/08/2018 Duration: 01h37min#40 - "Unlock Podcast Live with Degi and Nagi" 2018 оны 8 сарын 22-нд Улаанбаатар хотын Hub Innovation Center-с энэхүү LIVE EVENT маань явсныг та бүхэндээ подкаст хэлбэрээр хүргэж байна. Дашрамд хэлэхэд Тэгшээ маань бас алс холын Перу улсаас мэндчилгээ дэвшүүлж, онлайнаар холбогдсон байгаа. Хүлээн аван сонсоно уу!
-
#39 Educated
11/08/2018 Duration: 01h03min#39 Educated by Tara Westover Энэ удаагийн дугаартаа та бүхэндээ Америкийн залуухан түүхийн профессор Tara Westover-ийн бичсэн "Educated" номыг хүргэж байна. Энэ жил гарсан цагаасаа эхлүүлэн New York Times-ийн шилдэг таван бэстсэллэр номонд бичигдэж, дуулиан шуугиан тарьж буй уг номонд зохиолч 10 жилийн боловсрол ч байхгүй өөрийнхөө хүнд хэцүү бага наснаас хэрхэн Кeмбриджийн их сургийлийн доктор болтлоо өндөр боловсрол эзэмшсэн талаарх сэтгэл хөдлөм түүхийг дүрсэлжээ. Боловсрол хүнийг өөрчлөх хүчтэй, бүр гэр бүлийн буруу хүмүүжлээс ч хүчтэй байж болохыг Тара энэ номоороо баталжээ. Түүний ярилцлагыг дашрамд нь эндээс үзээрэй: https://www.youtube.com/watch?v=TLTMiXphDkc
-
#38 When
28/07/2018 Duration: 01h01min#38 When by Daniel Pink Энэ удаагийнхаа дугаараар та бүхэндээ New York Times-ийн олон удаагийн бэстсэллэр зохиолч Даниэл Пинк-ийн бичсэн When номыг хураангуйлан хүргэж байна. Бид ажил, сургууль, гэртээ хийх ажилуудаа өдрийн ХЭДИЙД хийж, амралтаа яаж тохируулвал илүү үр бүтээмжтэй байх вэ, ХЭЗЭЭ ажилд орж, гэрлэж, ажлаа соливол зүгээр вэ гэх мэт олон асуултанд шинжлэх ухааны үндэслэлтэй хариултыг авах болно.
-
#37 The Story of Stuff
14/07/2018 Duration: 01h14min37 The Story of Stuff by Annie Louise Leonard 2007 онд Annie Leonard гэх байгаль хамгааллын мэргэжилтэн эмэгтэй нэгэн 20 минутын бичлэг хийсэн нь маш их дуулиан тарьж 200 гаруй орны 12 гаруй сая хүнд хүрсэн байна. Энэхүү бичлэгээр өнөөгийн хэт хэрэглээний нийгэм нь эд зүйл үйлдвэрлэгдэж, хэрэглэгдэж, хаягдах шат дамжлагын явцад байгаль орчин төдийгүй, ажилчид, хэрэглэгчдийг ямар их хохироож байгаа талаар сэтгэл сэртхийлгэм баримтуудыг дэлгэсэн байдаг: https://www.youtube.com/watch?v=9GorqroigqM Тэгвэл энэ дугаараараа бид уг бичлэгийг илүү дэлгэрэнгүй тайлбарласан The Story of Stuff номыг танилцуулж байна. Байгаль экологидоо хөнөөлгүй, ядуу хүмүүсийн хөдөлмөрийг мөлжөөгүй, ядаж л өөрийнхөө болон гэр бүлийнхээ эрүүл мэндэд хоргүй бүтээгдэхүүн хэрэглэхийн тулд бид юунаас эхлэх хэрэгтэй вэ гэдэг талаар олон хэрэгтэй зөвлөгөөнүүдийг хүргэх болно. Дугаарт дурдагдсан ахуйн хэрэглээ, гоо сайхны бүтээгдэхүүний орц найрлагыг шалгах апп: https://www.thinkdirtyapp.com/, https://www.goodguide.com/about/mobile
-
#36 Man's Search for Meaning
30/06/2018 Duration: 01h03min#36 Man's Search for Meaning by Viktor E. Frankl Ээлжит дугаараа бид 20-р зууны уншигчдын амьдралд хамгийн их нөлөө үзүүлсэн 10 номны нэгд бичигдэж, Дэлхий даяар 12 сая хувь хэвлэгдсэн "Man's Search for Meaning" номыг танилцуулж байна. Хүний амьдралын утга учир юу болох түүнийгээ тодорхойлох нь зовлон бэрхшээлийг тэсч гарахад, аз жаргалд хүрэхэд ямар чухал болохыг сэтгэл зүйч эмч Viktor E. Frankl өөрийнхөө 2-р дайны үеийн еврэй хүмүүсийн шоронд хоригдож байсан аймшигт 3 жилээрээ дамжуулан бидэнд хүргэхийг зорьжээ. Сэтгэлзүйн эмчилгээний томоохон арга зүй болох Logotherapy-гийн үндэслэгч тэрээр ямар ч бэрхшээл зовлон тохиолдсон амьд явахад утга учир байдгийг, мөн зорилго мөрөөдлийнхөө төлөө хүн юуг ч тэсч, өөрийгөө өөрчилж чаддагийг харуулсанаараа маш онцлог. Мөн дугаарынхаа төгсгөлд сонсогчдынхоо дуу хоолойг хүргэх болно. Санал сэтгэгдлээ ирүүлсэн Отгонцэцэг, Отгон, Болороо нартаа маш их баярлалаа.
-
#35 The Subtle Art of not giving a F***
16/06/2018 Duration: 01h07minАНУ-ын алдарт блогчин Марк Мэнсоны бичсэн “Тоомжиргүй амьдрах бяцхан урлаг: Сайхан амьдралд хүрэх эсрэг зам” хэмээх гайхалтай бүтээлийг энэ удаа танилцуулж байна. Энэхүү ном маань 2016 онд хэвлэгдсэнээс хойш 60 гаруй долоо хоног Нью-Йорк Таймсын шилдэг номын жагсаалтад зүй ёсоор орж байгаа бүтээл юм. Үндэслэлтэй бодит судалгаа болон залуус хоорондох ярианы хошигнолыг хослуулан бичсэн энэхүү бүтээл нь хүмүүс бид алдаа дутаглдлаа өөртөө хүлээн зөвшөөрснөөр бидний сэтгэлийг ямагт зовоож байдаг алдахаас айх айдас, эрсдэл, эргэлзээг даван туулах нь хэрхэн илүү хялбар байдгийг танд ойлгуулах болно. Хэдий энэхүү үйл явц бидэнд хүнд бэрх байх боловч хэрхэн амьдралд тохиолдох аливаа асуудалд уурлаж бухимдалгүй, зөвхөн утга учиртай, өөрт чухал зүйлсэд анхаарах хэрэгтэйг ойлгоно. Энэ бол тоомжиргүй амьдрах урлагийн ухаан юм.
-
#34 Contagious
02/06/2018 Duration: 58min#34 Contagious by Jonah Berger Ямар зүйл хүмүүсийн анхаарлыг илүү татаж амнаас ам дамжин яригддаг вэ. Ямар мэдээ нийтлэл хамгийн их шэйр хийгдэж, ямар youtube бичлэг хамгийн олон хүнд хүрч хурдан хит болдог юм бэ? Энэ асуултанд энэ удаагийн бидний уншиж танилцуулж буй "Contagious" ном нь энгийн бөгөөд ойлгомжтойгоор хариулах болно. Уг ном нь Америкийн Маркетингийн холбооноос 2014 оны шилдэг маркетингийн номоор шалгарсан New York Times-ийн бэстсэллэр бүтээл бөгөөд зөвхөн маркетинг-д сонирхолтой залуус төдийгүй, бусдад өөрийн санаа, дуу хоолойгоо сошиал медиагаар түгээхийг хүссэн хүн бүрт хэрэг болох ном юм. Дугаарынхаа төгсгөлд, сонсогчдынхоо санал бодол, бидний танилцуулсан номнуудыг амьдралдаа хэрхэн хэрэгжүүлж байгаа сонирхолтой яриаг хүргэх болно. Энэ дугаарт дуу хоолойгоо хуваалцсан Мандхай, Оргилбаяр, Чимгээ, Биндэр нартаа маш их баярлалаа. Хэрвээ та дараагийн дугааруудад дуу хоолойгоо хуваалцахыг хүсвэл 2 минутын ярианы файлаа бидний Facebook хуудасны мэссэнжерээр явуулаарай.
-
#33 Homo Deus
19/05/2018 Duration: 01h01min#33 Homo Deus: A Brief History of Tomorrow by Yuval Noah Harari Энэ дугаараа бид өмнө нь та бүхэндээ танилцуулж байсан алдарт "Sapiens: A Brief History of Humankind" номны цуврал болох 2017 онд Time сэтгүүлээс шалгаруулсан шилдэг 10 nonfiction номны нэг "Homo Deus: A Brief History of Tomorrow" номыг тоймлон хүргэж байна. Бүх зүйлийг дата, логикоор шийддэг мөнх амьдралтай супер хүмүүс Дэлхийг ноёлох цаг ирэх үү? Хүн төрөлхтөний амьтнаас ялгарах давуу талууд нь ирээдүйд супер хүмүүстэй өрсөлдөхөд хангалттай байж чадах уу? Энэхүү асуултанд хариулахын тулд түүхийн профессор Харари Дэлхий ертөнцөд хүн төрөлхтөн ноёлох болсон шалтгаан, хүний онцлог чадваруудын талаар сонирхолтойгоор тайлбарладаг. Ирээдүйгээ мэдье гэвэл түүхээ судлах хэрэгтэйг энэ номноос ойлгох болно.
-
#32 Positive Discipline
05/05/2018 Duration: 01h26minЭнэ дугаараараа зочин Маякаг урьж, баруунд хүүхдийн хүмүүжлийн заавал уншиx номнуудын нэг хэмээн тооцогддог "Positive Discipline" буюу "Эерэг Хүмүүжил" номыг ярилцлаа. Хүүхдийг загналгүйгээр, шийтгэлгүйгээр, элдэв зүйлээр хахуульдахгүйгээр, тэгэхдээ эрхлүүлэхгүйгээр хэрхэн зөвөөр хүмүүжүүлж, өөрөө өөрийхөө алдаанаас суралцдаг, эерэг шийдлийг хайдаг хүн болгож төлөвшүүлэх вэ? Энэ асуултанд нэрт сэтгэл зүйч, сурган хүмүүжүүлэгч, 7 хүүхдийн эх Jane Nelsen-ий бичсэн энэхүү ном маш оновчтойгоор хариулт өгдөг бөгөөд, эцэг эхчүүд багш нар хүүхэдтэй харьцахад тулгардаг өдөр дутмын олон асуудлын шийдлийг жишээн дээр ойлгомжтойгоор тайлбарладаг. Зөвхөн хүүхэд төдийгүй насанд хүрсэн хүмүүст ч гэсэн энэ номноос суралцах зүйл олон байгаа тул хүүхэдгүй залуучууд ч бас сонсоод үзэхийг зөвлье.
-
#31 Drawdown
21/04/2018 Duration: 01h11minЭнэ удаагийн дугаартаа бид Дэлхийн дулаарлыг хэрхэн бууруулах талаар 200 гаруй эрдэмтэн судлаач, бодлого тодорхойлогчид, бизнес эрхлэгчдийн нэгдэн бичсэн Drawdown буюу Бууруулалт номыг хүргэж байна.Уг ном нь Дэлхийн дулаарал агаарын бохирдлыг бууруулахад хамгийн үр дүнтэй 100 шилдэг шийдлийг нэгтгэсэн бөгөөд шийдэл тус бүр 2050 он хүртэл ямар үр дүн авчрах талаар бодитой зураглалыг гаргаснаараа онцлог. Шийдлүүдийн дотроос Монголчуудын эрхэлдэг бэлчээрийн мал аж ахуйн талаар, хөрсний үржил шимд хэрхэн нөлөөтэй, эрчим хүчний хэмнэлттэй, байгаль экологид тустай талаар дурдагдсан байдаг нь сонирхолтой.
-
#30 The Innovator's Dilemma
05/04/2018 Duration: 01h02minБизнеcийн ухааны салбарын “библи” -үүдийн нэгт зүй ёсоор тооцогдох “The Innovator’s Dilemma" by Clayton Christensen номыг хүргэж байна. 1997 онд анх хэвлэгдсэн цагаасаа эхлэн бизнесийн салбарын шилдэг ном, түүнээс хойш 2011 онд The Economist сэтгүүлээс гаргасан бизнесийн салбар дахь хамгийн чухал 6 номны нэгээр нэрлэгдсэн ном бѳгѳѳд ѳдгѳѳ та бидний олонтаа сонссон Disruptive technology буюу тухайн салбарт тэсрэлт үзүүлж буй технологи гэдэг нэр томьёолол энэхүү номноос эхлэлтэй гэж бизнесийн салбарынхнаар хүлээн зѳвшѳѳрѳгдсѳн ном юм. Та энэхүү номноос яагаад чадвартай, агуу том компаниуд Disruptive technology-д ялагддаг, цаашлаад disruptive technology-той хэрхэн харьцах талаарх ойлголтыг авах болно.
-
#29 The Lean Startup
24/03/2018 Duration: 59minТа бүхэндээ ээлжит дугаараараа Дэлхийн гарааны бизнес эрхлэгчдийн ширээний ном болсон "Lean Startup" by Eric Ries номыг хүргэж байна. 2011 онд анх хэвлэгдсэн цагаасаа эхлэн Дэлхийн 30 гаруй хэл дээр орчуулагдаж, Дэлхий даяар гарааны бизнесийн давалгааг эхлүүлж чадсан хэмээн тооцогддог уг ном нь өөрийн бизнесээ эхлүүлэхийг зорьж буй залуус төдийгүй шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ гаргахаар ажиллаж буй том компаний ажилчдын хувьд ч заавал уншвал зохих ном юм. Та энэхүү номноос гарааны бизнес эрхлэх үр дүнтэй менежментийн аргачлалтай танилцаж, яавал зах зээл дээр илүү зардалгүй, хүнд хэрэгтэй бүтээгдэхүүн үйлчилгээ гаргах талаар ойлголт авах болно.
-
#28 Algorithms to Live By
10/03/2018 Duration: 48minТа бүхэндээ ээлжит дугаараараа "Algorithms to Live By" буюу "Xүний амьдралын шийдвэрүүдийг алгоритмаар тайлбарлахуй" нэртэй номыг хүргэж байна. Алгоритм гэдэг нь компьютер, математикийн шинжлэх ухаанд хэрэглэгддэг аливаа үйлдлийн заавар зааварчилгааг хэлж байгаа бөгөөд өдөр тутмын амьдралдаа бид тэр бүр компьютер шиг сэтгэж тооцоолж шийдвэрээ гаргаад байдаггүй билээ. Энэ нь заримдаа ухаалаг бус шийдвэр гаргахад хүргэдэг. Харин энэхүү номыг уншсанаар, хэдийд хүнтэй сууж амьдрал зохиовол зүгээр, чөлөөт цагаа сайн найзуудтайгаа өнгөрүүлэх үү эсвэл шинээр хүмүүстэй танилцахад зарцуулах уу, юмаа яаж эмхэлж цэгцэлэх үү гээд бидэнд тулгардаг олон асуудлыг алгоритмаар яаж шийдэж болох талаар сонирхолтой тайлбаруудтай танилцах болно.
-
#27 Promise me, Dad
22/02/2018 Duration: 58minЭэлжит дугаараараа New York Times-ийн шилдэг номын жагсаалтыг хэвлэгдэн гарсан даруйдаа тэргүүлж байсан "Надад амлаач, ааваа" хэмээх АНУ-ын 47 даxь дэд ерөнхийлэгч Жой Байдиний бичсэн энэхүү элэг эмтэрч, сэтгэл хөдөлгсөн намтар бүтээлийг та бүхэндээ хүргэж байна. Хорт хавдартай тэмцэж буй хүү Бөү, түүнтэй хамт бүхнийг туулсан өөрийн гэр бүлийнхэн, мөн АНУ-ийн дэд ерөнхийлөгчийн хувьд тулгарсан асуудлууд (жишээ нь Украйн, Ирак гэх мэт) мөн тэднийг хэрхэн шийдэж дэлхийн түүхийг өөрчилж байгаа талаар дэлгэрэнгүй гарах болно. 2016 оны АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд хамгийн хүлээлттэй байсан ч хэрхэн нэрээ татаж авсан болон түүний шалтгааныг энэ номоор та бүхэнтэй хуваалцах болно. Энэ номноос та яагаад олон сая Америкчууд Жой Байдиний улаан фэн байдгийг ойлгох болно.
-
#26 Sapiens: A Brief History of Humankind
08/02/2018 Duration: 01h03minЭэлжит дугаараараа бид олон сонсогчдоосоо санал авч байсан The New York Times -ийн шилдэг ном "Сапиенс буюу Хүн төрөлхтөний хурайнгуйлсан түүх"-ийг хүргэж байна. Уг ном нь xүн төрөлхтөн өөрийн биологийн нөхцөл боломжийг ашиглан ямар үе шатуудыг дамжин өнөөдрийн Дэлхий ертөнцийг бий болгосон, цаашид бид хэрхэн хөгжих магадлалтай талаар ойлгомжтой бөгөөд маш сонирхолтойгоор өгүүлж чадсан бүтээл юм. Анх 2011 онд Израйл профессор төрөлх хэлээрээ хэвлэн гаргаж байсан ном өдгөө 45 хэлээр орчуулагдан, Дэлхийн сая сая уншигчдыг оюуны мэлмийг тэлсээр байна. Дунд сургуулийн түүхийн хичээлээсээ мэдрээгүй, ойлгоогүй тэр сонирхолтой түүхийн ойлголтуудыг та энэ номноос олж авах болно.
-
#25 What I know for sure
27/01/2018 Duration: 59minТа бүхэндээ ээлжит дугаараараа Америкийн Телевизийн нэрт хөтлөгч, медиагийн хатан хаан гэгддэг Опрагийн бичсэн "Миний сайн мэдэх зүйлс" номыг хүргэж байна. Хүнд хэцүү бага наснаас Америкийн анхны ѳнгѳт арьстан тэрбумтан болтлоо үзэж туулсан амьдралаасааа ойлгож ухаарсан зүйлс, бид бүгдэд хүргэх зөвлөгөөнүүдээ Опра уг номондоо багтаажээ. Америкийн сая сая хүмүүсийн хайр хүндэтгэлийг хүлээсэн, энгийн атлаа гайхамшигт Опрагийн бичсэн энэхүү ном яах аргагүй бидний мэддэг атлаа мэддэггүй амьдралын үнэнг ухааруулахад хэрэгтэй ширээний номны нэг болох нь эргэлзээгүй. Дашрамд, энэ сард дэлхийн телевиз, кино урлагийн дээд шагнал Golden Globe-ийн хүндэт шагнал Cecil B. DeMille Award-ийг гардан авах үеэрээ хийсэн илтгэлийг нь сонсч үзэхийг зөвлөе. https://www.youtube.com/watch?v=fN5HV79_8B8
-
#24 The Industries of the future
13/01/2018 Duration: 01h02minТа бүхэндээ 2018 оны эхний дугаараар Барак Обама, Хиллари Клинтон нарын инновацийн зөвлөх хийж байсан Америкийн томоохон технологийн мэргэжилтэн Алэк Росс-ын бичсэн “Ирээдүйн технологийн салбарууд” гэсэн сонирхолтой бүтээлийг хүргэж байна. Уг бүтээл нь биднийг болон ирээдүй хойч үеийг маань ямар ертөнц хүлээж буй, түүнд одооноос хэрхэн бэлдэж болох талаар чухал ойлголтуудийг өгөх болно. Зохиолч нь, Хиллари Клинтоныг төрийн нарийн бичгийн дарга хийж байх үед түүний албанд Дэлхийн 41 орноор аялж, технологийн сүүлийн үеийн дэвшилттэй танилцаж бодлого тодорхойлогчид болон гарааны бизнесийн манлайлагчидтай уулзаж байсан туршлагааcаа Дэлхий ирээдүйн 20 жилд хаашаа чиглэн хөгжих, ямар салбарууд аль улсуудад давамгайлах вэ гэдэг талаар бодитой том зураглалыг харуулахыг зорьсон ажээ.
-
#23 How will you measure your life?
29/12/2017 Duration: 59minТа бүхэндээ 2017 оны хамгийн сүүлийн дугаараар Харвардын Бизнесийн Сургуулийн нэрт профессор Clay Christensen-ий James Allworth болон Karen Dillon-тай хамтран бичсэн New York Times-ийн bestseller “Та амьдралаа хэрхэн үнэлэн дүгнэх вэ?” гэсэн гайхалтай бүтээлийг 3 хөтлөгчийн зүгээс хамтдаа хүргэж байна. Хэрхэн ажил төрлөө зөв сонгон сэтгэл дүүрэн амьдрах вэ? Яаж хувийн амьдралаа зөв зохицуулж аз жаргалтай амьдрах вэ? Хэрхэн шудрага ёс, үнэ цэнээ алдалгүй амьдрах вэ? гэсэн хүний амьдралд хамгийн чухал үндсэн асуултуудад Clay Christensen профессор маань өөрийн хувийн амьдрал болон олон жилийн судалгаа дээрээ үндэслэн энэхүү бүтээлийг олонд хүргэсэн байна.