Synopsis
UNLOCK Mongol Podcast :
Episodes
-
#102 Choked
09/01/2021 Duration: 01h28min#102 Choked Энэ удаагийн дугаартаа Choked буюу "Амьсгал боогдоод байна" хэмээх номыг хүргэж байна. Энэхүү номноос агаарын бохирдол болон түүний урд, богино хүгацааны хор уршиг, агаарын бохирдолтой хэрхэн тэмцсэн тухай олон улс орны жишээг олж сонсох болно. Энэхүү дугаарт www.breathemongolia.org Breathe Mongolia - Clean Air Coalition оролцсон болно. Агаар бохирдол ихсэж баѳгаа энэ үед амнаа хамгаалалтаа сайн зүүж, эрүүл мэндээ хамгаалаарай.
-
# 101 A Promised Land Part 2
26/12/2020 Duration: 01h17min#101 A Promised Land by Barack Obama - Part 2 101 дахь дугаараараа бид амласан ёсоороо Америкийн 44 дэх ерөнхийлөгч Барак Обамагийн бичсэн "A Promised Land" номын хоёр дах буюу сүүлийн хагасыг тоймлон хүргэж байна. Soundcloud: https://soundcloud.com/mongol.../https://soundcloud.com/mongol-podcast/101-a-promised-land-part-2 iTunes: https://podcasts.apple.com/mn/podcast/unlock-podcast/id1242020947
-
#100 A Promised land - Part 1
12/12/2020 Duration: 01h22min100 дахь дугаараараа бид амласан ёсоороо Америкийн 44 дэх ерөнхийлөгч Барак Обамагийн бичсэн "A Promised Land" номын эхний хагасыг тоймлон хүргэж байна. 11 сарын 17-нд буюу зарагдаж эхэлсэн эхний өдрөө 887 мянган хувь борлогдож эхнэрийнхээ "Becoming" номны амжилтыг эвдээд буй уг ном нь энэ оны хамгийн хүлээлттэй ном яах аргагүй мөн билээ.
-
#99 Covid-19 Special Episode
28/11/2020 Duration: 01h02minЭнэ удаагийн дугаараараа бид Монголд үүсээд буй онцгой нөхцөл байдалд зориулан Covid-19-ын тоо баримт, вакцины талаарх мэдээлэл, эдийн засагт үзүүлэх нөлөөлөл, бусад улсын туршлага, мөн карентиныг хэрхэн үр бүтээлтэй өнгөрүүлэх талаар тусгай дугаар бэлдэн хүргэж байна. Дугаарын явцад дурдах хэрэгтэй аппликейшнүүд: - Think! Think!: https://think.wonderlabedu.com/en/ - Vooks: https://www.vooks.com/ - Simply piano: https://www.joytunes.com/ - Outschool: https://outschool.com/ - TomYo KidsClub: https://www.facebook.com/TomYoKidsClub - Exercise with Chloe Ting: https://www.youtube.com/user/ChloesAddiction - Cosmic Kids Yoga: https://www.youtube.com/user/CosmicKidsYoga
-
#98 Positive discipline for teenagers
14/11/2020 Duration: 01h40minЭнэ удаагийн дугаараараа бид эцэг эхчүүд өсвөр насныхантайгаа хэрхэн харьцах хэрэгтэй вэ, хүмүүжлийн эерэг арга барилаар хэрхэн аз жаргалтай, зөв төлөвшилтэй, бие даасан иргэн болоход нь туслах талаарх гайхалтай номыг танилцуулж байна. Хөл хорионы энэ үеийг ашиглан гэр бүл, хүүхэддээ цаг гаргаж, өсвөр насныхандаа зориулаарай.
-
#97 How they got into Harvard
31/10/2020 Duration: 59minЭэлжит дугаараа бид гадаадын топ их сургуулиудад суралцах хүсэлтэй залуучууд болон ирээдүйд хүүхдээ сургах сонирхолтой эцэг эхчүүдэд зориулан Харвардаас эрхлэн гаргасан "Тэд яаж Харвардад тэнцсэн бэ" номыг танилцуулж байна. Элсэлтийн 8 стратегийг бодит 50 сурагчийн жишээн дээр нарийн тайлбарлан хүргэх уг ном нь Монгол хэлнээ орчуулагдсан бөгөөд "Тэд Яаж Харвардад Тэнцсэн Бэ" Facebook хуудсанд хандан үнэгүй хүргүүлж авах эсвел Интерном, Азхур, Мир номын дэлгүүрүүдээс авч болох юм байна.
-
#96 Tuesdays with Morrie
17/10/2020 Duration: 55min1997 онд хэвлэгдсэнээсээ хойш өнөөг хүртэл Дэлхийн сая сая хүн уншиж амьдрах урам зориг авсан номнуудын нэг бол яах аргагүй "Морритой өнгөрүүлсэн Мягмар гаргууд" ном юм. Залуухан сэтгүүлч, амьдралынхаа сүүлийн өдрүүдийг өнгөрүүлж буй их сургуулийн профессортойгоо хийсэн ярианаас та гэр бүл, гэрлэлт, мөнгө, хөгшрөлт, үхэл гээд амьдралын олон талыг эргэцүүлэх биз ээ. Киног нь үзэж сонирхох бол: https://www.youtube.com/watch?v=E463tZdAGn4
-
#95 Ghost Boy
03/10/2020 Duration: 01h08minЭнэ удаагийн дугаараараа "Ghost boy" буюу "Үл Үзэгдэгч хүү" хэмээх олон улсад бестселлер болж байсан нэгэн сэтгэл хөдөлгөм номыг хүргэж байна. Номыг зохиогч Martin Pistorius нь 12 настайдаа гэнэтийн үл мэдэгдэх ѳвчинд нэрвэгдэж, бүтэн 13 жилиин турш бүтэн бие нь хѳдлѳх боломжгүй, хэнтэй ч ярьж чадахгүй бие дотроо түгжигдсэн байжээ. Уран зохиолын кино мэт энэхүү түүхээс хѳгжлийн бэрхшээлтэй түүний туулсан амьдрал, бодрох бодол, мѳн бусад хүмүүсийн хийдэг алдаа, ташаа ойлголтууд зэргийг бид ойлгож. ухаарах болно
-
#94 Principles
19/09/2020 Duration: 01h08minЭэлжит дугаараараа бид АНУ-ын түүхэндээ хамгийн ашигтай ажилласан хөрөнгө оруулалтын сан гэгддэг Bridgewater-ын үүсгэн байгуулагч алдарт хөрөнгө оруулагч Рэй Далиогийн "Ажил амьдралын зарчмууд" номыг хүргэж байна. Ажил хөдөлмөр эрхлэгч хүн бүрийн ширээний ном болохуйц, амьдрал, практикт асар ойр бичигдсэн уг номын Монгол хэл дээрх орчуулгыг зөвхөн Анлок сонсогчид 9 сарын 21-с 26-ны хооронд 36%-ын хямдралтай үнээр буюу 45000 төгрөгөөр доорх хаягаар очиж худалдан авах боломжтой Хаяг: Төв номын сангийн хажуудах “Чандмань” төв (Eagle TV-ын логотой шилэн барилга), 4 давхар, 404 тоот Утас: 70007969
-
-
#92 The ride of a lifetime
22/08/2020 Duration: 01h05minЭнэхүү дугаараараа та бүхэндээ Walt Disney компаний гүйцэтгэх захиралын ажлыг 15 жил хашиж, Walt Disney-г дараагийн цоо шинэ тѳвшинд авч очсон, орчин үеийн шилдэг манлайлагчидын нэг Bob Iger-н номыг танилцуулж байна. Bob Iger-н бага залуу наснаас одоог хүртэлх амьдрал, манлайлагчийн арга барил, жинхэнэ Зѳв хүн, Зѳв манлайлагчийн тод жишээг энэхүү номноос харах болно.
-
#91 Almost American
08/08/2020 Duration: 01h12min#91: Almost American - Бараг л Америк Энэхүү дугаараар та бүхэндээ Монгол зохиогчийн англи хэл дээр бичсэн "Almost American" (Бараг л Америк) хэмээх номыг танилцуулж байна. Олон сонсогчдын дунд хүлээлт үүсгэж байсан энэхүү бүтээлд Billie маань дөнгөж 19 настайдаа АНУ руу очиж хэрхэн амьдралаа зохиож байсан мөн АНУ-д очсон цагаачид тэрхүү орны эдийн засагт ямар их хувь нэмэр оруулдаг талаар илэн далангуй бичсэн байдаг.
-
#90 The Courage to be disliked
25/07/2020 Duration: 01h16minЭнэ удаагийн дугаараараа бид амьдралын нэгэн үнэн хэмээн нэрлэгддэг Алфред Адлерийн сэтгэл судлалын онолд тулгуурлан бичэгдсэн Японы лонгсэллэр бүтээл "Ад үзэгдэх зориг" номыг хүргэж байна. Хүн өөрчлөгдөж чадна, аз жаргалтай амьдрах боломжтой гэсэн зорьмог санааны талаар нэгэн философич болон залуугийн харилцан ярианд тулгуурлан энгийн бөгөөд маш сонирхолтойгоор тайлбарлажээ.
-
#89 Obstacle is the way
11/07/2020 Duration: 01h01minЭэлжит дугаараараа бид "Эго бол таны дайсан" номоороо танигдсан бэстсэллэр зохиогч Райн Холидейгийн ээлжит бүтээлийг танилцуулж байна. Саад бэрхшээл бол амьдралын салшгүй нэг хэсэг бөгөөд үүнийг хэрхэн өөрийн давуу боломж болгон ашиглаж, амжилттайгаар даван туулах боломжтойг түүхийн алдартай хүмүүсийн бодит жишээн дээр тайлбарласнаараа сонирхолтой бүтээл болжээ.
-
#88 The upside of stress
27/06/2020 Duration: 58minЭнэ удаагийн номоороо бид яагаад стресс муу зүйл биш болох, мөн түүнийг зөвөөр ашиглавал эрүүл мэнд, ажил сурлагад хэрэгтэй зүйл болохыг тайлбарлах болно. Станфордын их сургуулийн сэтгэл судлалын багш хүний бичсэн уг ном нь таны стрессийг харах өнцгийг 180 градус эргүүлээд зогсохгүй, стресстэй нөхцөл байдлыг хэрхэн амжилттайгаар даван туулах аргачлалуудыг зааснаараа онцлог бүтээл юм.
-
#87 The Kaizen way
13/06/2020 Duration: 01h15minНэг жижиг алхмаар хэрхэн том өөрчлөлтийг авчрах вэ? Энэхүү дугаартаа бид Японы алдарт Кайзэн хэмээх aргыг ашиглан хэрхэн хувийн амьдрал болон ажилдаа амжилт гаргаж болох талаар тайлбарлах болно. Эрүүл мэнд, ажил сурлага, гэр бүлдээ эерэг дадал зуршлыг хэвшүүлмээр байна уу? Бизнесийн салбарт амжилт гаргахыг хүсч байна уу? Тэгвэл олон жил Америк, Японы практикт батлагдсан Кайзэн хэмээх энэхүү ухагдахуунтай танилцахад илүүдэхгүй.
-
#86 No one is too small to make a difference
30/05/2020 Duration: 01h05minЭнэ удаагийн дугаараараа бид Нобелийн Энх Тайвны шагналд 2 дахь удаагаа дэвшээд буй 17-хон настай байгаль хамгааллын тэмцэгч охин Грета Тунбергийн "Өөрчлөлт хийхэд хэн ч багадахгүй" хэмээх гайхалтай номыг хүргэж байна. 2019 онд НҮБ-н байгаль цаг уурын чуулган дээр Дэлхийн удирдагчдад хандаж тавьсан "How dare you" илтгэлээрээ олонд танигдсан тэрээр Дэлхийн дулаарлын эсрэг дорвитой арга хэмжээ авахгүй бол ирээдүй хойч үеийг маань юу хүлээж буй бодит үнэнийг бидэнд сануулсаар байгаа юм. "How dare you? You have stolen my dreams and my childhood": https://www.youtube.com/watch?v=TMrtLsQbaok
-
#85 Higher loyalty: Truth, lies and leadership
16/05/2020 Duration: 01h10min#85 A Higher Loyalty by James Comey Ээлжит дугаараараа бид, 2017 онд Трампын гэнэтийн шийдвэрээр халагдах хүртлээ Америкийн Холбооны Мөрдөх Товчооны даргаар ажиллаж байсан Жэймс Коүмигийн дуулиант бүтээлийг хүргэж байна. Хиларигийн имэйлийн хэрэг, Трамп болон Коүмигийн харилцаа үнэндээ ямар байсан зэрэг 2017 оны ерөнхийлөгчийн сонгуулийн хөшигний ардах үйл явдлыг шударгаар өгүүлэхийн зэрэгцээ, улсдаа тангараг өргөсөн эх оронч лидер хүн гэж ямар байдаг талаар нэгийг бодогдуулсан сонирхолтой бүтээл болжээ.
-
#84 Mamba mentality
02/05/2020 Duration: 56minЭнэ удаагийн дугаараараа алдарт сагсан бөмбөгч Коби Брайнтын сагсан бөмбөг хэрхэн тоглодог байсан өөрийнхөө хандлага, сэтгэлзүйн талаар бичсэн "Mamba mentality" номыг танилцуулж байна. Энэ оны 1 сард охиныхоо хамт харамсалтайгаар өнгөрөх хүртлээ 41-хэн наслахдаа тэрээр хэрхэн амжилтанд хүрсэн болон, Дэлхийн сая сая хүмүүсийг байлдан дагуулсан түүний "Mamba mentality" гэж чухам ямар амьдралын хандлага байсныг та эндээс суралцаарай.
-
#83 Nonviolent communication
18/04/2020 Duration: 57minЭэлжит дугаараа бид хүнлэг харилцааны аргачлалын нэгэн сонгодог бүтээл "Nonviolent communication" номыг хүргэж байна. Сэтгэл судлалын профессор Розенберг нь 1960 оноос хойш Nonviolent communication буюу Эе эвийн харилцааны онолоо хөгжүүлж, гэр бүл, ажлын байр, анги тaнхим, хүүхэд хүмүүжил, олон улсын маргаан зэрэг янз бүрийн талбарт уг онолыг амжилттайгаар хэрэгжүүлж түгээж ирсэн ажээ. Та ч бас хүний амьдарлын мөнхийн сэдэв болсон хүнлэг, дотно харилцааны аргын талаар энэ номноос суралцаарай.