Synopsis
UNLOCK Mongol Podcast :
Episodes
-
#142 It didn't start with you
30/07/2022 Duration: 01h20minТа бидний өдөр тутмын зовнил, сэтгэлийн дарамт зэрэг нь магадгүй бидний ээж аав, өвөө эмээ, өмнөх үеэс удамшин ирж бидний далд ухамсарт нуугдсан байдаг. Үүнийгээ анзаарахгүй бол бид өөрсдийн айдас, сэтгэлийн шархандаа захирагдан амьдрах болдог. Өөрийгөө ойлгохын тулд аав ээж, өвөг дээдсийнхээ туулсан амьдралын талаар сонирхон судлах нь чухал юм гэсэн сонирхолтой санаануудыг энэ номонд өгүүлдэг.
-
#141 Where good ideas come from
17/07/2022 Duration: 01h08minБэст селлер зохиогч Стивин Жонсоны бичсэн уг ном нь шинэ иновацлаг санаа хэрхэн төрдөг, түүнд ямар хүчин зүйлс хамгийн чухал байдаг талаар сонирхолтой түүхэн жишээнүүдээр тайлбарласнаараа онцлог бүтээл ажээ. Шинийг санаачлах чадвараа сайжруулахын тулд бид өдөр тутамдаа ямар зүйлсийг хэрэгжүүлж болох тухай энэ номноос танилцаарай.
-
#140 The World for Sale
03/07/2022 Duration: 01h25min#140 The World for Sale Энэ удаагийн дугаартаа "The World for Sale" хэмээх дэлхийн commodity traders буюу түүхий эдийн худалдаачидын тухай тун сонирхолтой номыг хүргэж байна. Энэхүү номноос Монгол улсад ихээхэн хамааралтай Commodity traders гэж хэн болох, одоог хүртэл тэр болгон нийтэд мэдэгдээд байгаагүй хѳшигний цаана болж байсан тэдний үйлдэл, худалдаа нь хэрхэн түүх, үлс тѳр, эдийн засагт том нѳлѳѳ үзүүлж ирсэн, commodity traders-н үүрэг, нѳлѳѳ зэргийг олон сонирхолтой баримтаар олж мэдэх болно.
-
#139 The Checklist Manifesto
20/06/2022 Duration: 01h11minЭэлжит дугаараараа бид Checklist буюу "Нягтлах зүйлсийн жагсаалт" номыг танилцуулж байна. ШУ, технологи улам хөгжиж нарийн ээдрээтэй болж байгаа өнөө үед хүнээс хамааралтай алдааг багасгахын тулд Checklist-г хэрхэн үр дүнтэй ашиглаж болохыг барилга, анагаах ухаан, агаарын нислэг гээд олон салбарын сонирхолтой жишээгээр тайлбарлах болно.
-
#138 Money
04/06/2022 Duration: 01h06min#138 Money by Yuval Noah Harari Энэ удаагийн дугаартаа Yuval Noah Harari-гийн бичсэн "Money" буюу "Мѳнгѳ" номыг хүргэж байна. 100 гаруйхан хуудастай богино боловч маш сонирхолтой, гүн гүнзгий агуулгатай энэхүү номноос мѳнгѳний түүх, мѳнгѳ болон капиталын түүхэнд үзүүлсэн том нѳлѳѳ, түүнчлэн, ѳнѳѳгийн либерал нийгэм хаашаа чиглэж байгаа гэх мэт маш том, сонирхолтой асуултуудын хариултыг авах болно.
-
#137 Complications
21/05/2022 Duration: 01h15minЭнэ удаагийн дугаартаа мэс заслын эмч, зохиолч Atul Gawande-гийн бичсэн "Complications" хэмээх маш сонирхолтой номыг танилцуулж байна. Резидэнт эмч байхдаа бичсэн энэхүү номондоо, мэс заслын үеэр тохиолддог хүндрэлүүдээс гадна эмнэлэг, эмчилгээ, анагаах ухааны салбарт тохиолддог хүндрэлүүд, мухардмал байдлыг мэс засалын эмчийн үүднээс, эмнэлэгийн дотор ажилладаг хүний ѳнцѳгѳѳс олон сонирхолтой, нүдэнд харагдсан жишээгээр тайлбарладаг.
-
#136 The 5 love languages of children
08/05/2022 Duration: 01h28minЭнэ удаагийн дугаараа бид Томё Улаанбаатар сургуулийн дэд захирал Ариунтунгалагийг урьж "Хүүхдийн хайрын 5 хэл" хэмээх гайхалтай номыг танилцуулж байна. Хүүхдийн сэтгэл хайраар дүүрэн байх нь ямар чухал, тэр тусмаа хайрын савыг дүүргэхэд хүүхдийнхээ хайрын хэлийг тодорхойлж тэр хэлээр нь хайраа илэрхийлж байх нь ямар ач холбогдолтой талаар сонирхолтой жишээнүүд дээр ярилцлаа.
-
#135 Syndromes of corruption
23/04/2022 Duration: 01h08min#135 Syndromes of corruption by UNLOCK Podcast
-
#134 The Basics of bitcoin and blockchains
09/04/2022 Duration: 01h47min#134 The Basics of Bitcoins and Blockchains by Antony Lewis Энэ удаагийн дугаартаа зочин МУИС-н дэд професор М.Золжаргалын хамт Bitcoin болон blockchain-ныг яг ард нь байгаа суурь технологийг энгийн ойлгомжтой байдлаар тайлбарласан The basics of Bitcoins and Blockchains номыг хүргэж байна. Мѳнгѳ, дижитал мѳнгѳ, криптограф, крипто валютын үндсэн ойлголт ба технологи, bitcoin, ethereum, дижитал токен, blockchain-ны технологи, ICO гэх мэд маш сонирхолтой бѳгѳѳд чухал мэдлэгийг энэхүү номноос олж мэдэх болно. Сэдвүүдийн эхлэх цаг: 0:00 - зочин, номын танилцуулга 6:05 - Мѳнгѳ болон мѳнгѳний түүх 16:02 - Цахим мѳнгѳ 29:30 - Криптограф 43:45 - Kрипто валют - Биткойн 1:05:10 - Kрипто валют - Ethereum, fork 1:18:53 - Digital Token, Blockchain technology 1:34:55 - Initial Coin Offering, хѳрѳнгѳ оруулалт
-
-
#132 The Art of Learning
12/03/2022 Duration: 01h09minЭнэ удаагийн дугаараараа бид шатрын гоц авьяастан хүүхэд байсан, шатрын Дэлхийн аварга, дорнын тулааны урлаг Тай Чи-гийн Дэлхийн аварга Josh Waitzkin-ий бичсэн "Суралцахуйн урлаг" номыг танилцуулж байна. Энэ ном бол аливаа чадварыг төгс эзэмшихийн тулд хүн ямар хандлага сэтгэхүйгээр суралцах хэрэгтэй талаар, ямар бэрхшээлүүдийг даван туулдаг талаар их мастерийн сонирхолтой практик туршлага дээр тулгуурлан бичигдсэнээрээ тун онцгой ном юм.
-
#131 Justice by Michael Sandel
26/02/2022 Duration: 01h22minЭнэ удаагийн дугаараараа Харвардын Их сургуулийн хамгийн алдартай лекцүүдийн нэг Майкл Сандел профессорын "Шударга ёс"-ны лекцүүдийг эмхэтгэсэн гайхалтай бүтээлийг танилцуулж байна. Баяртай мэдээ дуулгахад сонсогчдын маань хэдийнээ танил болсон "Ад үзэгдэх зориг" номын орчуулагч ТОМё БОДё маань энэхүү бүтээлийг монгол хэлнээ орчуулжээ. Номыг Mplus-с унших боломжтой: https://www.mplus.mn/shudarga-yosnii-lekts-1
-
#130 No Filter
12/02/2022 Duration: 01h41minЭнэ удаагийн дугаартаа "No Filter" номыг хүргэж байна. Энэхүү ном нь бидний олонхын хэрэглэдэг инстаграмын бодит түүхийг анх үүсгэн байгуулагдах цагаас эхлээд, ямар замыг туулж, одоо дэлхийн 2 дах хамгийн том нийгмийн сүлжээ болсоныг ѳгүүлэх болно. Бидний мэдэээгүй олон сонирхолтой хѳшигний цаана болсон үйл явдалын тухай мѳн олж мэднэ. Цахим хэлбэрээр уншихыг хүсвэл Mplus-д байгаа шүү ❤️
-
#129 Stillness is the key
29/01/2022 Duration: 01h11minЭнэ удаагийн дугаартаа "Stillness is the key" буюу "Тогтуун байх нь гол түлхүүр" номыг хүргэж байна. Оюун ухаан, зүрх сэтгэл, бие махбодио хэрхэн тогтуун байлгах тухай энэхүү номноос мэдэж авах болно.
-
#128 The way we work
15/01/2022 Duration: 01h11minШинэ оны ээлжит дугаараа бид монгол хэлнээ "Амжилттай ажиллах нь" нэрээр орчуулагдсан сонирхолтой номыг "Гэр бүл анхаарлын төв"-н зочин Гансүхийн хамт хүргэж байна. Өөрийн болон бусдын ажиллах, суралцах хэв маяг, онцлогийг ойлгосноор хэрхэн үр бүтээлтэй ажиллах вэ, багийн ажиллагаагаа сайжруулах вэ, бусдыг зөв удирдан чиглүүлэх вэ гэдэг талаар та энэ номноос бид суралцах болно.
-
#127 Angel
01/01/2022 Duration: 01h46minШинэ оны эхний дугаараараа бид гарааны бизнесийн хөрөнгө оруулалтын талаарх гайхалтай номыг уншин Шарк танк нэвтрүүлгийн Энхтүвшин шарктай цуг хүргэж байна. Энэ номноос Дэлхийн алдартай технологийн компаниудыг санаанаас тэрбум толларын компани болгоход Анжел инвесторууд ямар үүрэг гүйцэтгэдэг вэ, оруулсан хөрөнгө оруулалтаа хэрхэн 100, 1000 дахин өсгөдөг талаар танилцахаас гадна, Энхтүвшин шаркаас Монголд Анжел инвестментийн нөхцөл, боломж хэр байдаг талаар үнэт туршлагаас нь ярилцлаа. Анлокчиддоо Шинэ оны мэнд дэвшүүлье!
-
#126 So you've been publicly shamed
11/12/2021 Duration: 01h06minЭнэ удаагийн дугаартаа "So You've Been Publicly Shamed" хэмээх номыг танилцуулж байна. Олны ѳмнѳ шившиг болох, нэр хүнд, амьдралаа ямар амархан алдах боломжтой, тэр тундаа цахим ертѳнц үүнийг маш ихээр хурдасгаж байгаа тухай олон сонирхолтой баримт, жишээг энэхүү номноос олж мэдээрэй.
-
#125 Steal like an artist
27/11/2021 Duration: 01h02minNew York Times-н бэстсэллэр зохиогч Austin Kleon-ы бичсэн уг ном нь хүмүүс хэрхэн уран бүтээлч байх вэ, хэрхэн бүтээлч сэтгэлгээгээ хөгжүүлэх талаар маш практик зөвлөгөө өгснөөрөө онцлог юм. Хүн бүр бүтээлч байж чадна, Уран бүтээлч шиг хуулбарла!
-
#124 Premonition
13/11/2021 Duration: 01h05minЭнэхүү ном нь АНУ ковидын эсрэг арга хэмжээ авахдаа яагаад цаг алдаж, ямар асуудлуудтай тулгарч байсан, засгийн газраа ятган үнэмшүүлж зөв чиглүүлэхэд хэсэг бүлэг эрдэмтдийн үүрэг роль ямар байсан тухай өгүүлнэ. Michael Lewis хэмээх алдартай зохиогчийн 2021 онд гаргасан шинэхэн бүтээл бөгөөд энэхүү ном нь энэ оны хүлээлт өндөртөй номуудын нэг билээ.
-
#123 The Psychology of Money
30/10/2021 Duration: 01h09min#123 The Psychology of Money Энэ удаагийн дугаартаа "The psychology of money" буюу Мѳнгѳний сэтгэл зүйн тухай номыг хүргэж байна. Санхүүгийн салбарт ажилладагүй байсан ч хүн бүр ѳдѳр тутам нийгэмд оролцохдоо үргэлж мѳнгѳтэй харилцаанд орж байдаг. Энэхүү ном нь хэрхэн баян болох тухай биш, харин мѳнгѳтэй хэрхэн зѳв харьцах, хѳрѳнгѳ оруулалт болон эдийн засгийн мэдээг хэрхэн ойлгох, хуримтлал яагаад чухал болох гэх мэтийг сэтгэл зүйн талаас нь тайлбарлаж, хүн бүрт хэрэгтэй зѳвлѳгѳѳг багтаасан болно.