Seheeten Mongol Podcast

Залуу насны манифесто (Featuring: San Juniper - Өөрийнхөөрөө) | #110

Informações:

Synopsis

Сайн байна уу? Удаан уулзсангүй шүү, хөтлөгч Билгүүнээ байна. Уламжлал дагуу, юуны түрүүнд та энэ дугаарыг сонсоод юу хүртэх тухай товчхон дурдъя. Өнгөрсөн 3 сар миний хувьд амьдралын олон даваа саад, ухаарал, үл ойшоож зугтах боломжгүй нөхцөл байдлуудыг бий болгосон. Энэ цаг хугацаа дээр үндэслээд, ер нь насанд хүрсэн амьдралаасаа ухаарсан 10 зүйлээ олж бичиж, түүнийгээ би өөртөө залуу насны 10 тунхаг буюу манифесто гэж нэрлэсэн юм. Энэ подкаст дээр миний олон удаа давтаж хэлдэг санаануудын нэг нь бидний туулах зовлон бэрхшээл адил байдаг гэсэн санаа. Энэ нь бид амьдралын яг нэг замаар яг адилхан зүйлсийг туулдаг гэсэн үг биш. Харин бидний өөр өөр замаар туулсан ондоо ондоо бэрхшээл саадууд мөн гаргасан алдаа оноонууд маань биднийг эцсийн эцэст адил төсөөтэй ухаарал сургамж, мэдрэмж бодролууд уруу хөтөлдөг. Тийм болохоор би өөрийн өөртөө зориулж бичсэн тунхагуудаа тантай хуваалцаж байгаа юм. Үүнээс та сэхээлэг арга ухаанаа гаргаж авахыг нь авч гээхийг нь гээнэ гэдэгт хөтлөгч би итгэлтэй байна *** Өнгөр