Reader.mn

#45 Жорж Лейкофф "Зааны тухай бүү бод!"

Informações:

Synopsis

Нью-Йорк Таймс сонины бестселлэр "Зааны тухай бүү бод!" ном хэвлэгдэн гарсан даруйдаа АНУ-д олны анхаарлыг ихэд татаж, унших ёстой номын жагсаалтад зүй ёсоор орсон чухал бүтээл юм. Улс төрийн маргаан мэтгэлцээн гэдэг үг яриагаараа сонгогчдын оюун санаа, зүрх сэтгэлийг өөртөө байлдан дагуулж эхлэх үед л жинхэнэ утгаараа хэрэгждэг аж. Санаа бодлоо зөв ойлгуулж, амжилттай харилцах нь улс төрийн үйл хэргийн амин сүнс. Үүний тулд өөрсдийгөө тэдний байр суурин дээр тавьж ямар үнэт зүйлстэй, ертөнцийг ямар өнцгөөс харж байна вэ гэдгийг мэдэх шаардлагатай юм. Энэ үйл явцыг "Зааны тухай бүү бод!" номын зохиогч, хэл шинжээч, философич Жорж Лейкофф “харах хүрээ” хэмээн тайлбарлажээ. Тиймээс сонгогчдын харах хүрээг мэдэж аван, түүнд нь тохирсон мессежийг өгч чадсан хүн л улс төрийн харилцаан дээр амжилттай явах боломжтойг уг ном өгүүлнэ. Үүнээс гадна АНУ-ын улс төрийн амьдрал, нийгмийн чухал асуудлуудыг дэлгэрэнгүй тайлбарлаж, тэр болгон дээр дүн шинжилгээ хийсэн нь уг номыг улам сонирхолтой болгож чадсан билээ.